
Үндсэн функцүүд 66
• Хэрэв төхөөрөмжийг цэнэглэх явцад батерейн температур
тодорхой хэмээс давбал цэнэглэхээ больж болно.
• Хэрэв төхөөрөмжийн ар талд соронзон, металл эсвэл цахилгаан
дамжуулах материалаар хийсэн зүйл наасан, эсвэл хамгаалалтын
кэйс хийсэн бол төхөөрөмж хэвийн цэнэглэгдэхгүй байж болно.
• Хэрэв та сүлжээнээс ирүүлэх дохионы хүч сул байгаа газарт
батерейгаа утасгүй цэнэглэгчээр цэнэглэвэл таны төхөөрөмжийн
сүлжээ улам муудаж болно.
• Төхөөрөмжөө Qi сертификаттай цэнэглэгчээр цэнэглэнэ үү (сонгох
боломжтой, тусад нь зардаг). LG-н хязгаарлагдмал баталгаанд
гуравдагч этгээдийн нэмэлт хэрэгслийн ашиглалт багтдаггүй тул та
үйлдвэрлэгч гуравдагч этгээдтэй холбогдоно уу.
• Энэ бүтээгдэхүүн утасгүй цэнэглэлтийг дэмждэг. Бүтээгдэхүүнийг
цэнэглэхдээ Qi-гийн гэрчилгээтэй утасгүй цэнэглэгч (тусдаа
зарагддаг) ашигла. Зарим ороомогтой утасгүй цэнэглэгч утасгүй
цэнэглэлтийг дэмждэггүй байж болно. EPP (өргөтгөсөн хүчний
профиль)-ийг дэмждэг утасгүй цэнэглэгчдээр утасгүй өндөр
хурдтай цэнэглэх боломжтой.
• LG-н хязгаарлагдмал баталгаанд гуравдагч этгээдийн нэмэлт
хэрэгслийн ашиглалт багтдаггүй тул та үйлдвэрлэгч гуравдагч
этгээдтэй холбогдоно уу.
Зайн цэнэгийг үр ашигтай хэрэглэх
Хэрвээ та олон апп, функцийг зэрэг, тасралтгүй ажиллуулбал зайн
цэнэгийн хугацааг багасгаж болно.
Зайн цэнэгийн хугацааг өсгөхийн тулд дэвсгэр ажиллагаануудыг цуцал.
Зайн цэнэгийн хэрэглээг багасгахын тулд дараах зөвлөмжүүдийг дага:
• Bluetooth эсвэл Wi-Fi-аа ашиглахгүй байгаа үедээ тэдгээрийг
унтраана уу.
• Дэлгэцийн хугацааг аль болох богино болгож тохируул.
• Дэлгэцийн цайралтыг багасга.
• Төхөөрөмжийг хэрэглээгүй үед дэлгэцийн түгжээг тохируул.
• Татаж авсан хэрэглүүрээ ашиглах үедээ цэнэгийн түвшингээ шалгана
уу.
Добавить комментарий