
Тусгай загварын нэмэлт функцүүд 51
• Өндөр даралттай ус шүршигдэж болзошгүй газар (жишээ нь: усны
хаалт, шүршүүрийн толгой гэх мэт) бүтээгдэхүүнийг бүү ашигла. Мөн
удаан хугацааны турш усанд бүү байлга. Бүтээгдэхүүн нь усны өндөр
даралтыг тэсвэрлэхэд зориулагдаагүй болно.
• Энэ бүтээгдэхүүн доргилтод тэсвэргүй. Бүтээгдэхүүнийг унагааж
эсвэл хүчтэй доргиулж болохгүй. Ингэсэн тохиолдолд үндсэн
төхөөрөмж гэмтэж, хэлбэр дүрсээ алдаж, улмаар ус нэвтрэхэд
хүргэнэ.
• Бүтээгдэхүүн унасан эсвэл доргисон тохиолдолд ус, тоосонд
тэсвэртэй байдал нь алдагдаж магадгүй.
• Хэрвээ бүтээгдэхүүн норвол цэвэр, зөөлөн алчуураар арчиж, бүрэн
хатаа.
• Хэрвээ төхөөрөмжийг нойтон байхад нь ашиглавал мэдрэгчтэй
дэлгэц болон бусад функц зөв ажиллахгүй байж магадгүй.
• SIM/санах ойн картын үүрийг бүтээгдэхүүнд зөв оруулж суулгасан үед
л таны бүтээгдэхүүн усанд тэсвэртэй байна.
• Бүтээгдэхүүн норсон эсвэл түүнийг усанд хийсэн байх үед SIM/санах
ойн картын үүрийг нээж, хааж болохгүй. Нээлттэй үүр ус, чийгэнд
өртвөл бүтээгдэхүүн гэмтэх болно.
• Бүтээгдэхүүнд тоос, ус, чийг нэвтрэхээс хамгаалах зорилгоор SIM/
санах ойн картын үүрэнд резин [жийрэг] суулгасан байдаг. Резинийг
[жийргийг] гэмтээвэл бүтээгдэхүүнд тоос, ус, чийг нэвтэрч, гэмтээх тул
үүнийг гэмтээж болохгүй.
• Өгсөн зааврыг дагаж мөрдөөгүй тохиолдолд төхөөрөмжийн
хязгаарлагдмал баталгаа хүчингүй болно.
• Хэрэв төхөөрөмж норсон бол төхөөрөмжийн дотор байрласан LDI
өнгөө өөрчилнө. Энэ тохиолдолд төхөөрөмж нь төхөөрөмжийн
хязгаарт баталгаан дор хангагдсан үнэ төлбөргүй ямар ч засвар
үйлчилгээг авах эрхгүй.
• IP68-ийн үнэлгээг үл харгалзан таны төхөөрөмж ямар ч нөхцөлд
бүрэн ус нэвтрэшгүй биш болно.
Добавить комментарий