Тохиргоо 158
Дуу
Та дуу, чичиргээ, мэдэгдлийн тохиргоонд хувийн тохиргоо хийж болно.
Тохиргооны дэлгэц дээр Дуу-ийг товшиж, дараах тохиргоонд хувийн
тохиргоо хий:
• Дууны профайл: Дууны горимыг Дуу, Зөвхөн чичирхийлэх, эсвэл
Чимээгүй болгон өөрчилнө.
• Хэмжээ: Янз бүрийн зүйлийн дууны хэмжээг тохируулна.
• SIM1 утасны хонх/SIM2 утасны хонх: Ирж буй дуудлагын хонхны
аяыг сонгоно. Хонхны ая нэмэх буюу устгана.
• Дуудлагын аянд нэр: Тодорхой нэг харилцагчаас ирж буй дуудлагад
зориулан хонхны ая үүсгэнэ.
• Чичирхийлэлтэй дуудлагын ая: Чичрэхийн зэрэгцээ хонхны ая
дуугарахаар төхөөрөмжийг тохируулна.
• Ирж буй дуудлагын гэрлэн дохио: LG утасны аяны дагуу гэрэл
анивчихыг тохируулах.
• SIM1 мэдэгдлийн дуу/SIM2 мэдэгдлийн дуу: Мэдэгдлийн хонхны
аяыг сонгоно. Төхөөрөмж дээр хадгалсан дуу хөгжмийг мэдэгдлийн
хонхны ая болгоно.
• Бүү саад бол: Мэдэгдлийн зурвас хүлээн авах цаг, хүрээ, аппын
төрлийг тохируулна. Мэдэгдлийн зурвасыг зөвхөн тодорхой
гарагуудад хүлээн авна.
• Дууны чанар ба эффектүүд: Функцийг ашиглан дуу эсвэл видеог
тоглуулахдаа, дууны чанар ба эффектийг тохируулах.
-Хэмжээ: Янз бүрийн зүйлийн дууны хэмжээг тохируулна.
-Дууг хэвийн болгох: Функцийг ашиглан өөр өөр дууны эх
үүсвэрийн, дууны хэмжээг тогтворжуулах.
-Жигдрүүлэгч: Функцийг ашиглан тэнцвэржүүлэгчийн тохиргоог
тохируулах.
-DTS:X 3D Surround: Функцийг ашиглан чихэвч, чанга яригч
эсвэл бусад аудио гадаад төхөөрөмжид холбогдсон үед гурван
хэмжээст, иммерсив ,хурц тод дугралтаар хөгжим, видео тоглуулах.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл
DTS:X 3D Surround
-г үзнэ үү.
-Hi-Fi Quad DAC: Чихэвч, чанга яригч буюу эсхүл өөр аудио гадаад
төхөөрөмжийг стерео чихэвчийн залгавчинд холбож, Hi-Fi Quad
DAC-аар ашиглана.
Добавить комментарий