
Тохиргоо 119
Дэлгэц
Та дэлгэцийн төрөл тус бүрийн хувьд нарийвчилсан тохиргоонд хувийн
тохиргоо хийж болно.
Тохиргооны дэлгэц дээр Дэлгэц-ийг товшиж, дараах тохиргоонд хувийн
тохиргоо хий:
• Үндсэн дэлгэц: Үндсэн дэлгэцийн тохиргоонд хувийн тохиргоо хийнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл
Үндсэн дэлгэцийн тохиргоонууд
-г үзнэ үү.
• Дэлгэцийн зураг ба загвар: Төхөөрөмжийн тэмдэг, дэвсгэр зураг, загвар
сонгоно.
• Үсгийн хэв: Үсгийн хэмжээ, тодруулалт эсвэл нүүрийг өөрчилнө.
• Үндсэн дэлгэцний мэдрэгчтэй товч: Үндсэн мэдрэгчтэй товчнуудыг
дахин эмхлэх буюу дэвсгэрийн өнгийг нь өөрчилнө.
• Аппын хэмжээг өөрчлөх: Аппын дэлгэцийн хэмжээг өөрчлөн тохируулна.
Аспектын харьцаа
• Энэ төхөөрөмжид 18:9 аспектын харьцааг ашигладаг.
-Татсан зарим апп 18:9 аспектын харьцааг дэмждэггүй байж болно.
Энэ тохиолдолд тухайн аппад тохирох дэлгэцийн хамгийн оновчтой
харьцааг сонгох буюу эсхүл апп нийлүүлэгчээс нэмэлт мэдээлэл
авна уу.
-Та апп тус бүрийн аспектын харьцааг Тохиргоо Дэлгэц
Аппын хэмжээг өөрчлөх-г товшин сонгож болно. Хүссэн аспектын
харьцааг сонгоно уу.
• Дэлгэцийн хэмжээ: Дэлгэц дээрх зүйлсийг харахад амар хэмжээтэй
болгож тохируулна. Зарим зүйлийн байршил өөрчлөгдөж болно.
• Ая тухтай харагдац: Нүдэнд учруулах даралтыг багасгахын тулд
дэлгэцийн хөх гэрлийн хэмжээг багасган төхөөрөмжийг тохируулна.
• Цайралт: Төхөөрөмжийн дэлгэцийн цайралтыг өөрчлөхдөө гулсагч
хөндлийг хэрэглэнэ. Дэлгэцийн цайралтыг орчны гэрлийн эрчимд
нийцүүлэн автоматаар тохируулахын тулд Автомат шилжилтийг товш.
• Автомат: Дэлгэцийн цайралтыг орчны гэрлийн эрчмийн дагуу автоматаар
өөрчилж байхаар төхөөрөмжийг тохируулна.
• Дэлгэцийг автоматаар эргүүлэх: Төхөөрөмжийн чиглэлийн дагуу
дэлгэцийг автоматаар эргүүлнэ.
Добавить комментарий